sunderiya

. 2014-05-28 - Дэлхийн хамгийн том 9 амьтан

Ангилал: мэдээлэл
1.хамгийн том нохой:Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том нохойг Геркулес гэдэг. Английн мастифф үүлдрийн энэ нохойны биеийн жин 128 кг гэнэ.



2.Хамгийн том морь:Бельгийн хөллөгөөний үүлдрийн Радар гэдэг энэ морь дэлхийн хамгийн өндөр морь юм. Аварга морь 1,86 метр өндөр.

3.Хамгийн том үхэр:Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том нохойг Геркулес гэдэг. Английн мастифф үүлдрийн энэ нохойны биеийн жин 128 кг гэнэ.

4.Хамгийн том гахай:900 кг жинтэй энэ гахай 2,5 метр урт бөгөөд бүсэлхийн тойрог нь 2,23 метр, соёо нь 14,4 см аж.

5.Хамгийн том судалт ш...
Шууд холбоос

. 2014-05-21 - Тайвшир

Ангилал: шүлэг
Зав чөлөөгүй амьдралд                                             Бусад тэнэгүүдийгн дунд
Зарц боол шиг зүтгэсэн ч                                           Буруу зөвөө ололцохгүй
Зарим нэгэн үедээ                                                       Бухимдаж явах үедээ
Завилсан бурхан шиг тайвшир                                  Бурханы мэлмий шиг тайшир
Үе үехэн санаашир ч                                                   Бүтэхгүй дурлалд шатаж
Үймсэн сэтгэл хямар ч                                                Бүтэн биеэрэй шаналж
Үгүйлж харамсах болвол                                      ...
Шууд холбоос

. 2014-05-19 -

Ангилал: шүлэг

Алт шиг итгэлтэй гялалзаж яв
Мөнгө итгэлтэй мөнхөр ч яв
Арван тавны сар шиг гийгүүлж яв
Талын сараана шиг цэцэглэж яв
Чулуун суурин дээр итгэлээ барьж
Хадан суурин дээр хаант  улсаа байгуул
Сүм цуглаандаа багана нь бол
Сүнсэн дотроо сэргэг бай
Гуйлт болгон чинь хариулттай байг
Хариулт болгон чинь ерөөлтэй байг
Барагдашгүй итгэлтэй баян болоорой
Шавхагдашгүй их ухаантай мэргэн болоорой
Мөнх эзэний агуу хайрыг
Мөнхөд өөрийн хүчээ болгоорой
Бурханы үгээр биесээ тэтгэж
Буман  ивээл дор мөнхөд жарга




...
Шууд холбоос

. 2014-05-19 - Амьдралын үнэ цэнэ

Ангилал: шүлэг
Эхээс төрөөд энэ дэлхий дээр хүн болж төрөхдөө
Эгэл бие махбод нь ижил болов ч
Сэтгэл зүрх оюун санаагаараа бид нэгнээсээ  ялгар ч
Сайнтай муутай хорвоогийн жамаар амьдралыг харах өнцөг нь өөр өөр
Яг л бяцхан ангаахай үүрээ орхин
Яар ч догдлон нисэхийг оролдов ч
Нисэж чадахгүй бол доошоо унах уу эсвэл
Нарны зүг жиргэн нисэх үү хэмээн айна
Зарим нэг нь нисэж чадах ч үүрээ орхихоос айна
Гэтэл зарим нь далавчаа гэмтээсэн ч дахин дээш нисэхийг хүснэ
Яагаад тэр гэмтсэн ангаахай дахин нисэхийг тэмүүлнэ вэ?
Учир нь тэр нисэх гэж ямар сайхан хөгжилтэй, адал явдалтайг мэджээ
Харин үүрээ орхин нисэхээс айн ши...
Шууд холбоос

. 2014-05-19 - Цаг хугацаа

Ангилал: шүлэг
Хүний хүсэл хязгааргүйг би мэднэ
Хүслээ дагаж хорвоог туулдаг нь олонтой ч
Хүссэндээ хүрдэг нь ховрыг би мэднэ
Хүн хүнээсээ хайр энэрэлийг хүсэж байдаг ч
Хайр халамжаар дутаж явдаг хүмүүсийг би мэднэ
Хорвоогийн амьдрал хэтэрхий хатуу ч заримдаа харамгүй
Холыг харж горьдлого тавин маргаашийг бид хүлээдэг
Хэзээ нэг хүсэл минь биелж баяраар бялхахыг хүлээдэг
Одоо хүлээж суух цаг биш ээ хүмүүсээ
Орчлонгын өдөр хоногууд чамайг хүлээхгүй ниc ч одно
Оюун билэг, арга эвээ олж хүсэл зорилгынхоо төлөө тэмц
Олны дунд шингэн уусах биш
Онцлон тодор ч гарахыг хичээ
Туулах зам их байв ч цаг хугацаа богинотой
Тэв...
Шууд холбоос

. 2014-05-14 - Найздаа

Ангилал: шүлэг
Бодож  буй мөрөөдөл чинь бол юм шиг санагдав ч
Битгий шантар найз минь
Хайсан зүйлээ олохгүй байна гээд
Хулчийж битгий буц найз минь
Уурлаж хэлсэн хүний үг ширүүн ч
Уужмаар мэлмийдээ тунгааж үз найз минь
Хуурмаг зүйлсээс холуур явахын тулд
Ханиа зөв сонго найз минь
Амьдрал өөрөө их сургууль учраас
Алдаж онож болдог шүү дээ найз минь
Сайн бүхнийг өөртөө шингээж явбал
Саар зүйлсээс холуур байна найз минь
Эцэг өвгөдөө хүндэлж сургамжийг нь авбал
Эрдэм болохоос илүүдэхгүй найз минь
Ганц амьдрах энэхэн насаа жаргалтай өнгөрүүлэх нь
Газар дээр төрсөн бидний ганц хүсэл биш үү найз минь.

...
Шууд холбоос

. 2014-05-13 - Ухаархуй

Ангилал: шүлэг
Энэ хорвоод хүний эрээнтэй бараантайг яалтай
Эндэж осолдох нь бүтээж босгохоос илүүг яалтай
Эргэж харан цаг хугацааг буцааж болохгүйг яалтай
Энэхэн сэтгэлээ хүнд алдсанаа буцааж болохгүйг яалтай
Хэдий энэ хорвоо бартаг саадтай ч
Хэдий энэ хорвоод эндэж осолддог ч
Хэдий энэ хорвоод цаг хугацааг буцааж болдоггүй ч
Хэдий хэн нэгэнд алдсан сэтгэлээ авж болдоггүй ч
Урам зориг итгэл сэтгэлээр хорвоогийн саадыг дав
Шазруун зан бардам сэтгэлээр хөл дээрээ бос
Үйлдсэнийг бодон харамсан суухаар ирээдүй рүү хар
Гансарсан зүрх минь гэж өрөвдөн суухаар зүрхээ чангалан инээмсэглэ
Энэ л бүгдийг хүн бид хийж чадвал
Өөрс...
Шууд холбоос

. 2014-04-29 - Амьдралаа өөрчлөх 15 алхам

Ангилал: мэдээлэл
1.Өөрийгөө сөрөг энергитэй хүмүүсээс чөлөөл.
2.Сэтгэл нь чамаас явчихсан хүмүүсийн биеийг ч бас тавьж явуул.
3.Сайн таньж мэдэхгүй хүмүүстэй ч боломж олго.
4.Бусдыг яг байгаагаар нь хүлээж ав.
5.Өөрийнхөө төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрч, хайрла.
6 Бусдыг уучилж урагшаа алх.
7.Өдөр бүр бусдын төлөө ямар нэг зүйл хий.
8.Чиний хувьд үнэ цэнэтэй хүмүүстэй тасралтгүй холбоотой бай.
9.Амлалтандаа хүрч, хэзээп үнэнээ л хэл.
10.Юу авахыг хүсч байна, түүнийгээ өг.
11.Бусдад өөрсдөө шийдвэр гаргах боломжийг өг.
12.Ярихаа азнаж, өмнөхөөсөө их сонс.
13.Маргааныг зүгээр л орхиод яв.
14.Өөрөө өөртэйгөө хэрхэн харилца...
Шууд холбоос

. 2014-04-16 - Титэм үг

Ангилал: шүлэг
Мэсний шарх эдгэхэд амар,
үгний шарх эдгэхэд бэрх,
Бусдын дургүйг хүргэсэн үгийг дутуу хэлэхийг хичээ
Элс рүү асгасан усыг эргээд савлаж болдогүй шиг
Бураад өнгөрсөн үгсийг буцаан залгих аргагүй
Гэм зэмгүй хүнд андуу ташаа зэмлэл хүртээхгүй байхыг эрхэмлэ
Насан туршаа эргэн санагалзах
Голыг зурсан гомдолыг үлдээж мэднэ


Шууд холбоос
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд